Нарнаас хамгаалах
· 6 сар хүрээгүй хүүхдийг нарны шууд тусгалаас хол, мод, шүхэр, тэрэгний халхавч доор байлгах.
· Хүүхдэд сэрүүн, биед эвтэй, биеийг хаасан нимгэн хөвөн даавуун өмд, ханцуйтай цамц, малгай зэрэг хувцас өмсгөх.
· Сул биш, нягт нэхээстэй хувцас сонгох. Наранд бариад, хэр гэрэл нэвтэрч байгааг хараад мэдэж болно.
· Малгай нь нүүр, чих, хүзүүний арыг хамгаалахуйц байна.
· 10-16 цагийн хооронд нарны хэт ягаан туяа хүчтэй байдаг.
· Хэт ягаан туяаны хамгаалалттай нарны шил зүүлгэх.
· Гарахаас 15-30 минутын өмнө нарнаас хамгаалах тос түрхэх. Broad-spectrum гэсэн бичигтэй, SPF 15-аас дээш байх.
· Хүүхдэдээ арьс, нүдээ хэрхэн нарнаас хамгаалахыг өөрөө үлгэрлэн үзүүлэх.
Эх сурвалж: healthychildren.org
