Майханд жахан хүүхэд унтуулах
Updated: Jul 13, 2021
Тусдаа оронд унтдаг хүүхдийг майхантай аялахад хэрхэн унтуулах вэ гэдэг асуудал юм. Зарим ээж зөөврийн ор авч явдаг бол зарим нь өвөртөлж унтдаг. Харин хэд хоног өөр оронд, эсвэл ээжтэйгээ хамт унтсан хүүхэд эргээд орондоо унтахгүй болох эрсдэлтэй аж. Нойрны сургалтыг дахин эхлүүлэх тохиолдол ч байдаг байна. Том майханд орыг нь тавин, аль болох унтах орчныг нь бүрдүүлэх нэмэртэй гэж уншсан. Тухайлбал, дуртай тоглоом, ном нь байж болох юм. Анхнаасаа зөөврийн орон дээр унтдаг хүүхэд майханд орыг нь тавихад танил орондоо амар унтдаг байна.
