Ковидын шинж тэмдэг
Олон хүүхдэд Ковидын шинж тэмдэг илэрдэггүй. Илрэх тохиолдолд бага зэргийн халуурах, ядрах, ханиалгах орно. Суурь өвчтэй хүүхдүүд голдуу хүндэрдэг. Дараах шинж бүхий ноцтой хүндрэл хүүхдэд илэрч болно. Энэ нь зүрх, бусад эрхтэнд аюул учруулж болзошгүй. Гэхдээ ийм хүндрэл тохиолдсон ихэнх хүүхэд эдгэдэг.
- Хэдэн өдрийн турш халуурах
- Тууралт
- Нүд улайх
- Гэдэс өвдөх
- Бөөлжих, суулгах
- Хүзүүн дээрх булчирхай томрох
- Хүзүүгээр өвдөх
- Уруул улайж хагарах
- Хэл гүзээлгэнэ мэт улайх
- Хөл, гар хавдах
- Цочромтгой болох, эсвэл нойрмоглох, сулбайх
Эх сурвалж: health.harvard.edu
