top of page

Кино, компьютер тоглоомын насны ангилал

Улс улсаас хамааран ангилал өөр бөгөөд ихэвчлэн заавал мөрдөх биш, зөвлөмж маягтай байдаг байна. Монголд киноны насны ангилал хэрэглэгддэгийг бид мэднэ.


General (G) – Бүх насныханд тохиромжтой. Агуулгын үзүүлэх нөлөө маш бага.

Parental guidance (PG) – Агуулгын үзүүлэх нөлөө бага. Хүүхдэд ойлгомжгүй, бухимдлыг нь төрүүлж болзошгүй тул 15 нас хүрээгүй бол аав ээж, асран хамгаалагч, багшийн заавар чиглэл шаардлагатай.

Parents strongly cautioned (PG-13) – 13 нас хүрээгүй хүүхэд төдийгүй өсвөр насныханд ч тохиромжгүй байж болзошгүй тул эцэг эхчүүд болгоомжлох шаардлагатай.

Mature (M) - Агуулгын үзүүлэх нөлөө дунд зэрэг. Хүчирхийлэл, насанд хүрэгчдэд зориулсан дүрслэл гардаг тул 15 нас хүрээгүй хүүхэд үзэхгүй байхыг зөвлөдөг.

Mature Accompanied (MA 15+) - Агуулгын үзүүлэх нөлөө их. Секс, хар тамхи зэрэг дүрслэл гардаг тул 15 нас хүрээгүй хүүхэд үзэхийг хориглоно.

Restricted (R) - Агуулгын үзүүлэх нөлөө өндөр. Насанд хүрэгчдэд зориулсан дүрслэл байх нь бий тул эцэг эхчүүд өмнө нь судлах хэрэгтэй. 17 нас хүрээгүй бол насанд хүрэгчийн оролцоо шаардлагатай.


Эх сурвалж: classification.gov.au, wikipedia.org


10 views0 comments
Post: Blog2_Post
bottom of page