Ирэх жил сургуульд орох хүүхэдтэй бол

Та хүүхдээ ямар сургуульд оруулахаа хараахан шийдээгүй бол ““Залхуу ээж”-ийн сурагчид” (Goodreads 4.45/5) номыг уншихыг зөвлөе. Гарчигт бичсэнчлэн жилийн өмнөөс сургуулиа судлах хэрэгтэй аж. Мөн хүүхдээ жил, эсвэл хэдэн сарын өмнө сургуульд оруулъя гэж бодож байвал хүүхэд сургуульд сурахад бэлэн гэдгийг илтгэх шинжийг дэлгэрэнгүй бичжээ. Орос зохиогчтой учир зөвлөгөө нь бидний амьдралд дөхүү санагддаг. Зарим зүйл, тухайлбал хүүхдийн хэв шинж, нь бодит байдалд төдийлөн нийцэхгүй байж магадгүй ч хэрэг болохуйц санаагаар баялаг ном байна. Ялангуяа хүүхэдтэй харьцахдаа өмнөх түвшний хэрэгцээ (жишээ нь:хайрлуулах, дараа нь хүндлүүлэх)нь бүрэн хангагдсан эсэхийг нягтлахыг сануулжээ.


22 views0 comments