Иог хүүхдэд
Иог болон төвлөрөх дасгал нь сургуулийн насны (6-12 нас) хүүхдийн биеийн болон сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулдаг байна. Иог хүүхдийн тэнцвэр, хүч, тэсвэр, аэробикийн чадамжийг дээшлүүлдэг. Иог хийснээр хүүхдийн төвлөрөл, ой санамж, сурлага, өөрийгөө хүндэтгэх, биеэ авч явахад эергээр нөлөөлж, түгшүүр, стрессийг хүртэл бууруулдаг болохыг судалгаа харуулжээ. Иогийн байрлалыг хийж сурсанаар өөртөө итгэх итгэл, хүч чадал төдийгүй бие махбодь-оюун санааны холбоо бэхэждэг байна. Хүүхэд өөрийгөө хүчтэй хэмээн мэдэрч, ингэснээр хүч чадал, өөртөө итгэх итгэл, хүлээн зөвшөөрөх, энэрэнгүй сэтгэлийг үзүүлэх боломжтой болдог аж.
Хүүхдийн иог энгийн, хөгжөөнт тоглоом хэлбэртэй байвал зохимжтой. Бясалгал мөн ялгаагүй, энгийн, богино (30 секундээс цөөн минутын хооронд) байх бөгөөд харанхуй, чимээгүй өрөөнд хөдөлгөөнгүй суух албагүй. Тухайлбал, орой унтахын өмнө гэрэл унтраахдаа өнөөдөр юунд талархаж байгааг нь хүүхдээсээ асууж болно.
Эх сурвалж: health.harvard.edu
