top of page

Зөв дадал хэвшүүлье

Хүүхдийн нас бага байх тусам амархан суралцдаг тул багаас нь зөв дадал хэвшүүлэх, ууган хүүхдээ сургавал дүү нь аяндаа дуурайдаг, эцэг эх өөрсдөө үлгэр үзүүлэх хэрэгтэй зэргийг ээжүүд хэлүүлэлтгүй мэднэ. Манай гэр бүл дараах зуршлыг бий болгохоор хичээж байна.

· Бие засахад хөл өндөрлөгч ашиглаж эхэлсэн.

· Өглөө эрт босохыг хичээсний дүнд цэцэрлэгийн насны хүүхэд маань өөрөө эрт босдог, тэр хэрээр орой эрт унтдаг болж байна.

· Дүүгийнхээ дэргэд телевиз үзэхгүй, унтах хооронд нь үздэг болсон. Энэ нь зөвхөн эрүүл мэндэд сайн төдийгүй дэг журамд суралцах, бусдын эрх ашгийг бодолцох, дэлгэцийн хэрэглээ багасах ач тустай.

· Хүүхэд өдөрт хамгийн багадаа нэг цаг дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй тул өдөрт 2 удаа 30 минутаар гүйх, дугуй унах, дасгал хийлгэхээр зорьж байна.

· Унтахаас өмнө wifi төхөөрөмжөө унтрааж дадсан.

· Аль болох хоносон хоол идэхгүй байгаа. Харин цагаар хооллодог болоход хүссэн үедээ идээд сурчихсан тул бэрхшээлтэй байна.

· Хүүхдүүд өдөр бүр нэг цэвэрлэгээний ба хоолны ажил хийнэ.

· Амралтын өдөр гэр бүлээрээ салхинд гарч байгаа.


25 views0 comments

Recent Posts

See All
Post: Blog2_Post
bottom of page