Жирэмсэн ээжүүдэд
Жирэмсэн үед хөдөлгөөн чухал гэдэг ч эхний 3 сар хязгаарласан нь зүйтэй байдаг. Тухайлбал, хэт удаан алхах, йог хийхээс зайлсхийнэ. Мөн олон ээж жирэмсэн болсоноо мэдээгүй байхдаа дарс уусан байна гэж айдаг. Хундага дарс төдий нь хүүхдэд сөрөг нөлөөгүйд итгээд, цаашдаа анхаарахад болно.
Жирэмсэний хяналт эрүүл хүүхэд төрүүлэхэд чухал. Хувийн эмнэлэгт төрөхгүй ч гэсэн улсын эмнэлэгтэй зэрэгцээд хяналтад нь явбал зүгээр санагдсан. Учир нь улсын эмнэлгээс арай олон шинжилгээ өгөхийг зөвлөдөг. Ингэснээр нэмэлт витамин, шаардлагатай бол эм ууна гэсэн үг. Улсын эмнэлэгт өгөх боломжтой шинжилгээг нь өгвөл санхүүд хэмнэлттэй тусна.
Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гэдэг үг хоцрогдож, ээжүүд төрөхөөс өмнө бэлтгэлээ базаадаг болсон. Үнэхээр айгаад байвал хүүхдийн өлгий, хувцсыг өөр айлд түр тавьж болно. Хөхөнд сүү ортол хүүхдээ угжих бэлтгэл, төрсөний дараа хэрэглэх гэдэсний даруулга зэргийг эмнэлэгт авч очих хэрэгтэй юм байна лээ.
