Хаана төрөх вэ?
Updated: Jun 20, 2021
Та хаана төрөхөө хараахан шийдээгүй байгаа бол улсын болон хувийн эмнэлгийн талаарх санал сэтгэгдлээ хуваалцъя.
Жирэмсэн үеийн хяналт эрүүл хүүхэд төрүүлэх чухал хүчин зүйл гэж боддог. Улсын эмнэлэг жирэмсэний хяналтад үзүүлэх, шинжилгээ өгөхөд дараалал их тул ажил хийдэг ээжүүдэд бага зэрэг хүндрэлтэй. Хувийн эмнэлгийн хяналтад орвол D витамины дутагдлыг тодорхойлох зэрэг арай олон шинжилгээ өгдөг. Шинжилгээг хаана ч өгч болох тул улсын эмнэлэгт өгсөн ижил шинжилгээ ч байж болдог.
Хувийн эмнэлэгт төрөхийн тулд тээлтийн явц хэвийн, санхүүгийн боломжтой байх шаардлагатай. Мөн тухайн эмнэлгийнхээ хяналтад орох хэрэгтэй. Мэдээж эмнэлгийн төлбөрт ор хоногоос гадна хүүхдийн иж бүрэн өлгий багтсан байдаг. Хоол унд сайн, дотроо нойлтой, гал тогоотой өрөө ч байдаг тул эргэлт авах шаардлагагүй. Хүүхдийн зориулалтын ортой тул нэг орон дээр чихэлдэж унтахгүй. Харин нярайн сонсгол шалгах аппарат байдаггүй юм байна лээ. Хийсвэрээр төрөх бол зарим улсын эмнэлэг сахиур оруулдаггүй тул хувийн эмнэлэгт сахиур аван, илүү хурдан тэнхрэх боломжтой санагдсан.
Яаралтай тусламж үзүүлэх тоног төхөөрөмж сайтай тул ээж суурь өвчтэй, эсвэл ураг ямар нэгэн асуудалтай бол улсын эмнэлгээ бараадан төрдөг. Харин эмч, сувилагчдын харьцаа, эмнэлгийн орчин нөхцөл зэргийн талаар сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Анхлан төрөгчийн хувьд ачаалал ихтэй улсын эмнэлэгтэй харьцуулбал хувийн эмнэлэг нь хөхөө зөв амлуулах зэрэг тулж зөвлөгөө өгөх тал дээр илүү байж болох юм.
Эцэст нь хаана ч төрөхөөр шийдсэн бай маш сайн мэдээлэл, бэлтгэлтэй байвал алзахгүй. Танд эсэн мэнд амаржихыг хүсье.
