Дэлгэцийн өвчин
Дэлгэцийн хам шинж хүүхдийн анхаарал төвлөрөхөд саад болдог. Учир нь сэтгэл зүйн хувьд хайхрамжгүй болж, хичээл ном, гэрийн ажлыг сайн хийх чадваргүй болдог. Мөн анги ахих тусам хүүхдийн сурлага муудаж, сурах сонирхолгүй болдог. Багад нь зурагтын өмнө саатуулаад ажлаа амжуулдаг байсан хүүхдийн хэл ярианы чадвар мууджээ.
Дэлгэцийн донтолтыг бусад донтолтын адил хянаж удирдах хэцүү. Иймд хэчнээн хүүхэд бухимдаж байсан ч зоригтойгоор хүүхдийг дэлгэцээс холдуулах нь зөв. Нэг цаг хичээл хийгээд утсаар тоглох зэрэг болзолтойгоор хичээл хийлгэхийн оронд чөлөөт цагаар нь баруун тархи хөгжүүлэх зүйл хийлгэхэд анхаарах хэрэгтэй.
Эх сурвалж: "Ээж 1% өөрчлөгдөхөд хүүхэд 100% өөрчлөгдөнө"
