top of page

Гэр бүлээрээ очих газрууд

Updated: Aug 30, 2021

Амралтын өдөр гэр бүлээрээ хамтдаа цагийг зугаатай өнгөрөөх боломжтой дараах газрууд байдаг.

- Тэрэлжид дүүжин гүүр, агаарын замаар явах, бартаат замын машин унах үйлчилгээ байдаг. Өсвөр насны хүүхдэд өөрийгөө нээх, эр зориг, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд тустай санагдсан.

- Цонжин болдогт задгай болон битүү онгоцоор 10 минутын нислэг хийх боломжтой. Таваас дээш настай хүүхэд нисч болно. Өндөр дээрээс үзэсгэлэнт байгалийг харах бас л мартагдашгүй дурсамжийн нэг болно.

- Хотын захад байдаг Happy valley цогцолборт хүүхдүүд дугуйн чаргаар гулгахаас гадна дугуй, скүүтер, роликтойгоо очвол зам талбайтай. Томчууд чаргаас гадна завиар явж, загасчилж болно.

- Оньс төвд хэд хэдэн сэдвээс сонгон, тусгай хувцаслан, өгөгдсөн хугацаанд нууцыг тайлж өрөөнөөс гарна. Гэр бүлээрээ хамтдаа шийдлийг хайн, авхаалж самбаа, багийн ажиллагаа шаардсан адал явдалд биечлэн оролцоно.

- Амьтны хүрээлэнд газрын болон усны төрөл бүрийн амьтан харах боломжтой. Хүүхэд амьтан хайрлах болон танин мэдэхүйн ач холбогдолтой. Манай хүүхдүүд матрыг их сонирхсон.

- Түүхийн, динозаврын, Богдын музей. Үлэг гүрвэлийн том араг яс ямар ч хүүхэд анх харахад өндөр сэтгэгдэл төрүүлдэг.

- Нээгдээд удаагүй Мишээл танин мэдэхүйн хүрээлэн хот дотор, дугуйн замтай. Бага насны хүүхдүүд чөлөөтэй тоглох зай, тоглоомтой. Сандал цөөн тул аяллын сандал, дэвсгэртэй очвол зүгээр.


Цаашид ДүДү музейд очиж үзэхээр төлөвлөж байгаа. Өөр сонирхолтой газар байвал комментоор оруулаарай.


162 views0 comments
Post: Blog2_Post
bottom of page