top of page

Гэр бүлийн тоглоом

Монополи тоглоом хүү маань авсан юм. Гэр бүлээрээ тоглоход их хөгжилтэй. Хөзөр, даалууг бодоход хамаагүй өгөөжтэй. Хоёроос дээш хүн шоо хаяж тоглоно. Тоглоомын явцад хүүхэд бизнес, санхүүгийн суурь мэдлэгтэй болж, мөнгөө хэрхэн удирдахад суралцана. Үл хөдлөх хөрөнгө худалдан авна, татвар төлнө, зарж эсвэл түрээслэж болно, дампуурна, банкнаас зээл авна, шоронд орно. Манайд байгаа нь англи хэл дээр бөгөөд тоглож дуустал нэлээд уддаг. Гэтэл монгол орчуулгатай, богино хувилбарууд байдаг юм байна. Харин бэлэн мөнгийг пос машин болгосон зэрэг шинэчилсэн хувилбар сүүлд гарсан нь хүүхдэд үзүүлэх ач холбогдлын хувьд сонгодгоо гүйцэхгүй гэж уншсан.


8 views0 comments

Recent Posts

See All
Post: Blog2_Post
bottom of page