top of page

Гэрийн ажил хийхэд мөнгө өгөх хэрэгтэй юу?

- Шагнал урт хугацаанд нөлөөгүй. Олон судалгаанд аливааг хийсэн, эсвэл сайн хийсний төлөө шагнал өгөхөд хүүхэд, том хүн ялгаагүй амжилтгүй болдгийг тогтоожээ. Хичээлд онц дүн байдаггүй бол сурагчид илүү сайн суралцдаг байна. Шагнал хүмүүсийн ажил, сурлагын чанарыг сайжруулахад үр нөлөөгүй аж.

- Шагнал зөвхөн богино хугацаанд үйлчилдэг. Томчууд ч гэсэн цалин авахгүй бол ажиллахаа больдог. Шийтгэл ялгаагүй. Видео тоглуулахгүй гэвэл ажил хийгээд, тоглох боломжтой болонгуут хийхээ болино.

- Шагнал сөрөг нөлөөтэй. Бусдад сайн хандсаны төлөө шагнуулсан хүүхэд өөрсдийгөө сайн хүн гэж бодоогүй бөгөөд цаашдаа тийм зан гаргах нь багасчээ. Иймд гэрийн ажил хийсний төлөө хүүхдийг шагнаснаар цаашид ажил бага хийхэд хүргэнэ.

- Шагнал дотоод сэдлийг үгүй хийдэг. Өөрийнхөө төлөө юм хийхэд төрөн гарах баяр баясал бол дотоод сэдэл юм. Судалгаагаар хүмүүс ямар нэг зүйлийг хийсний төлөө шагнуулах тусам тэр зүйлийг хийх сонирхлоо алддагийг тогтоожээ. Хүүхдэд мөнгөн шагнал өгөхгүй байснаар өөрийгөө туслагч, ажилсаг гэж бодон, гэр цэвэр болсонд баярлах болно.


Хүүхдэд мөнгийг гэр бүлийн зүгээс өгөх хувь нэмэр болгон өг. Хүүхэд гэрийн ажлыг гэр бүлдээ өгөх хувь нэмэр болгон хийг. Харин гэрээ цэвэрлэсний төлөө мөнгө өгөх хэрэггүй.


Эх сурвалж: happilyfamily.com


19 views0 comments

Recent Posts

See All
Post: Blog2_Post
bottom of page