Гадуур гарахдаа Ковидоос хэрхэн сэргийлэх вэ?
Халдвартай хүний ханиах, найтаах, ярих, дуулах үед ялгарах дусал ойролцоох хүний ам, хамар, нүдэнд ороход вирус халдана. Агааржуулалт муу, хүн их газарт агаар дуслаар халдах эрсдэлтэй. Мөн вирустай гадаргууд хүрсэний дараа ам, хамар, нүдэндээ хүрэхэд халдвар авч болно. Иймд хүн хооронд нэг метрийн зай барих, амны хаалт зүүх, гараа байнга угаах, өвчний шинж тэмдэг илэрч буй эсэхийг шалгах чухал.
- Гадуур гарахдаа оргил үе, хүн ихтэй газраас зайлсхийж, аль болох хүн бага замыг сонгох
- Хамгийн багадаа 60 хувийн спирттэй гар ариутгагч, нойтон салфетка, илүү амны хаалт, ууж, идэх үед маскаа хадгалах түгжээтэй уут авч явах
- Гэрээс гарахын өмнө бүх гишүүний биеийн байдал хэвийн эсэхийг шалгах
- Хүн хоорондын зай барих, маск зүүх, нүүр болон маскны гадна хүрэхгүй байх, гараа байнга ариутгаж, угаахыг бие биедээ сануулах
- Гадуур хооллох бол аяга хэрэгсэл, хоолоо авч явах. Боломжгүй бол хоолоо дотор идэлгүй, авч явахаар захиалах. Идэхийн өмнө гараа ариутгана.
- Нийтийн бие засах газрыг аль болох хэрэглэхгүйн тулд гэрээс гарахын өмнө бие засах.
- Гэртээ ирэнгүүтээ савантай усаар гараа 20 секундээс багагүй хугацаанд угаана.
Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн Сан
