top of page

Бүтээгдэхүүний хэрэглэх хугацаа

Гоо сайхны бараанд хүнсний бараатай адил хадгалах хугацаанаас гадна онгойлгосноос хойш хэрэглэх хугацаа гэж байдаг. Энэхүү тэмдэглэгээ нь ихэвчлэн сараар үзүүлсэн байдаг. Хүүхдийн бие арчилгааны бүтээгдэхүүнийг хэрэглэж эхлээд хэр хугацаа өнгөрснийг мэдэж байх чухал. Тухайлбал, живхний тос түрхээд үр дүн өгөхгүй байвал хадгалах хугацаа болоогүй ч задлаад хэрэглэх хугацаа нь болсон эсэхийг шалгаарай. Миний хувьд онгойлгоод бараг хэрэглээгүй, хадгалах хугацаа (жишээ нь, үйлдвэрлэснээс хойш 3 жил)нь дуусаагүй байсан ч 12 сарын тэмдэглэгээтэй бөгөөд задлаад нэг жил өнгөрсөн бол хаядаг.


13 views0 comments
Post: Blog2_Post
bottom of page