top of page

Бяцхан арга, мэх

Манай хүүхдүүдэд байнга биш ч тодорхой хугацаанд үр дүнгээ өгсөн аргуудаас хуваалцъя.

- Нялх хүүхдийн хоолны үлдэгдлийг хүзүүнээс нь арчихдаа ямар нэг сонин зүйл гартаа барьж дээш өргөн, дагуулаад харах хооронд нь арчдаг. Хоолны халбагаа булаацалдаад байвал яг ижил өөр халбага өгчихдөг.

- Хуруугаа амандаа хийгээд зүүрмэглэж байх үед нь сэмээрхэн солиод аманд нь соска хийгээд байхаар хөхөж сурсан.

- Бага насны хүүхэд машинаа унаж давхиад байвал чимээгүй бол гэхийн оронд машинаа гаражид тавиарай, удахгүй бороо орох нь зэргээр хэлбэл үгэнд ордог. Өөрөө даавуу, эсвэл хөнжлөөр бүтээгээд ширээн доор ч юмуу гараж хийдэг.

- Хогны мангас болж тоглоё гээд уут өгөхөөр харагдсан хог болгоныг түүгээд авчихдаг. Мөн хүн аалз, төмөр хүн зэрэг дуртай баатар нь болгоод, бусдад дандаа тусалдаг гэхэд хөөрөөд олон ажил хийдэг.

- Тоолж сурсан бол угаасан хувцас гаргах, эсвэл тоглоомоо хураахдаа тоолно. Хурдан тоолоод 100 хувцас гаргаж хатаасан гэхээр нь магтдаг. Мөн шалан дээр нийт 15 юм байна, чи хэд гэж бодож байна гээд хураалгангаа тоолуулж, хэн нь ойролцоо таасныг шалгахад дуртай байдаг.

- Том хүүхдийг байнга хийгээд байдаггүй хөргөгч цэвэрлэх, хана арчих зэрэг ажил хийвэл багахан мөнгө өгч урамшуулдаг. Харин дүү нь мөнгөний оронд утас үзэх цагаа 10 минутаар нэмүүлдэг. Мэдээж өмнө нь өдөр тутмын ажлаа хийсэн байна.


31 views0 comments

Recent Posts

See All
Post: Blog2_Post
bottom of page