Бэлэнчлэх сэтгэлгээ
Ээж, аавууд ялангуяа анхны хүүхдээ хэт бөөцийлж, өөрсдөө ч мэдэхгүй бусдын гар хардаг болгох нь бий. Цэцэрлэг дээр 4-5 настай хүүхдүүдийг өглөө, орой аав, ээж нь хувцаслаж, хувцсы нь тайлж байгаа харагддаг. Хүүхдийн хүмүүжлийн номнуудад бүх юмыг нь бэлдэж өгөөд байвал хүүхэд хариуцлага хүлээдэггүй, бусдыг буруутгадаг болдог талаар бичсэн байдаг. “Ээж нэг хувь өөрчлөгдөхөд хүүхэд 100% өөрчлөгдөнө” номд өмнөөс нь даалгаврыг нь хүртэл хийснээр хүүхэд бие даах чадваргүй, бусдад санаа тавьдаггүй, өөртөө итгэлгүй, сэтгэн бодох чадваргүй болдог гэжээ. Мөн том болоод сурна гэвэл андуурал гэсэн байна. Иймд багаас нь хүүхдээ бие даалгаж, бэлэнчлэх сэтгэлгээтэй болгохоос сэргийлье.
