Бичил долгионы зуух муу юу?
Хүүхдийн хоолыг бичил долгионы зуухад халаах нь хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө гэдгийг тогтоосон судалгаа байхгүй. Харин анхаарах зүйл бий. Хүүхдийн хоолыг халаахдаа заавал таглана. Шилэн таваг, эсвэл таг хүнсний чийглэгийг хадгална. Хуванцар саванд халаавал аюултай химийн бодис ялгаруулдаг. Иймд халуунд тэсвэртэй шилэн сав, бичил долгионы зууханд аюулгүй саванд халаана. Хүүхдийн үлдэгдэл хоолыг халааж болохгүй. Нэгээс дээш удаа хоолыг халаахгүй.
Бичил долгионы зуух хүнсийг нэгэн жигд халаадаггүй. Иймд хэт халсан хэсэг хүүхдийн амыг түлж болзошгүй. Халаасны дараа өөр саванд хийн, сайтар хутгаарай. Хоолыг бүрэн халааснаар нянг устгана. Халаах хооронд өөр юм хийж, хоолоо түлэхээс болгоомжлоорой. Нэмэлт сүүг дундаж температурт 10-15 секундээс хэтрүүлэхгүй халаана. Хүүхдэд өгөхийн өмнө сайн сэгсэрнэ.
Эх сурвалж: parentingfirstcry.com
