Бага насны хүүхдэд тохиромжгүй хүнс
2 нас хүртэлх хүүхдэд сахар нэмэлтээр өгөх хэрэггүй. 2 наснаас хойш нийт авах илчлэгийн 10 хувиар тооцож өгнө. Хүүхдэд хэт том хэрчсэн, нялцгай, хатуу хүнс, түүхий ногоо зэрэг хахах эрсдэлтэй хоол хүнс өгөхөөс сэргийлнэ. Тухайлбал, усан үзэм, үрлэн улаан лооль, гүзээлзгэнэ зэргийг 4 хувааж өгнө. Лууван, брокколи зэргийг болгож, хэрчиж өгнө. Жимс, ногооны үр амьсгалын замд тээглэж болох тул авч салгана. Самар, эрдэнэ шиш, хатуу чихэр, жигнэмэг хахах эрсдэлтэй. Бохь, цэлцэгнүүр чихэр, зефир, хатаасан жимс , зүсээгүй хайлсан бяслаг хүүхдийн хоолойд тээглэж болно. Ариутгаагүй сүүн бүтээгдэхүүн, жимсний шүүс нь нян, шимэгч халдаах эрсдэлтэй. Тослог багатай сүү 2 нас хүрээгүй хүүхдэд тохиромжгүй.
Эх сурвалж: babycenter.com
