Бага насны хүүхдийн жинг нэмэх
Удамшил, өсөлтийн өөрчлөлт, өндөр болох зэрэг олон шалтгааны улмаас хүүхдийн жин бага байж болно. Хүүхэд насандаа тохирох хангалттай илчлэгийг авч чадахгүй байж магад тул тэжээллэг хоол өгөх хэрэгтэй. Төмс, оливын тос, гадил, самар, өндөг, авокадо, жимс хүүхдийн жинг нэмэхэд тустай. Дараах зүйлсийг анхаарна.
1. Хоол идэх тухтай орчин бүрдүүлэх. Зурагт, утасны дуудлага, компьютер хүүхэд болон ээжийг сатааруулдаг.
2. Цагаар хооллох. Гадуур явсан ч цагт нь идэх юм өгөөрэй.
3. Илчлэгийн хэмжээг нэмэгдүүлэх. Зарим хүүхэд бага хэмжээгээр иддэг тул хэмжээ биш, илчлэг чанарт анхаарна.
4. Нэмэлт витамин өгөх. Хоолны дуршил муутай бол А, С, Д витамин нэмэлтээр өгч болно.
5. Хүүхэд идэхэд хялбараар хоол бэлдэж өгөх. Дуртай хоолыг нь идэх дуртай байдлаар нь бэлдэнэ.
6. Эрүүл зууш өгөх. Барьж идэх гонзгой хүнсэнд хүүхэд дуртай байдаг.
Эх сурвалж: parenting.firstcry.com
