top of page

Ах дүүсийн маргаан

Нэг айлын хоёр хүүхэд хоорондоо муудалцах нь элбэг. Энэ нь ихэвчлэн нөгөөгөөсөө болж хохирсон, эсвэл дутуу гэсэн мэдрэмжээс үүддэг. Эцэг эхийн хайрыг бага хүртэж байгаа санагдан, үүндээ нөгөөдөхөө буруутгаж эхэлдэг. Өрсөлдөөн, атаархал нь амьдралын ердийн үзэгдэл юм. Хүүхэд насандаа шударга бус байдал, хохирогч байх мэдрэмжийг удирдаж сурах нь чухал.


· Ахмад буюу хүчтэй нь нөгөөгөө тогтмол шоглоод байвал нөгөөх нь өшөө авах аргад суралцдаг. Энэ тохиолдолд нэгийгээ шоглохгүй, хараахгүй байхыг сануулах хэрэгтэй. Уурандаа цохихгүй байхыг хатуу анхааруулна.

· Ихэнх маргаанд хоёр тал буруутай байдаг тул дүрэм хоёуланд нь үйлчлэх шаардлагатай.

· Байнга хэрүүл хийдэг хоёрыг ширээний ард суун, маргах цагийг тусгайлан гаргаж болно. Хэлэх зүйлгүй болсон ч 30 минут суулгана.

· Шүүгч байхаас зайлсхийх хэрэгтэй. Маргаан хийхгүй нэгнээсээ холдож сурах хэрэгтэй, үгүй бол үр дагаврыг хоёул амсана гэдгийг анхааруулна. Даалгавраа хийж дууссаны дараа чөлөөт цаг хүүхдэд гардаг. Харин маргавал тэр цагнаасаа алдана гэдгийг хэлнэ.

· Нэгэндээ атаархаад байвал хүүхдийнхээ сайн талыг нь хэлж өгч байгаарай. Нэгэнд нь илүү анхааралгүй, бүх хүүхдээ магтаж байгаарай. Ингэснээр хүлээн зөвшөөрөгдөж, хэрэгцээ нь хангагдсан мэдрэмж авна.

· Гэр бүл бие биедээ тусалж, дэмжих хэрэгтэйг ойлгуулна. Үүнийг эцэг эх өөрсдөө үлгэрлэж харуулах хэрэгтэй.


Хүүхдийн өрсөлдөөн, атаархлыг бүрэн арилгах боломжгүй ч гэр бүлд хангалттай хайр, эерэг хандлага, хэрүүл маргаанд хэмжээ хязгаар байлгахад анхаараарай.


Эх сурвалж: empoweringparents.com


18 views0 comments

Recent Posts

See All
Post: Blog2_Post
bottom of page