top of page

Ахлах ангид орох хүүхэдтэй бол

Зарим улсын болон хувийн сургууль ахлах ангидаа нэмэлт элсэлт авдаг. Тухайлбал, “Монгол Тэмүүлэл” сургууль 9-р ангид орох хүүхдээс намар англи хэл, математикийн шалгалт авч элсүүлдэг. Өрсөлдөөн өндөр тул жилийн өмнөөс бэлддэг. Шалгалтад бэлдэх гарын авлагыг сургуулиас худалдан авах боломжтой. “Шинэ Монгол” сургууль хавар 10-р ангидаа нэмэлт элсэлт зарладаг. Ингэхдээ математик, физик, хими, монгол хэл, англи хэлний нэгдсэн шалгалт авна. Мөн үеэр МУИС-ийн байгалийн ухааны лицей 9-р анги төгсөгчдөөс шалгаруулж, математик, физик, хими, биологийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид элсүүлдэг. Бритиш сургууль 2-р сард 10, 12-р ангидаа сонгон шалгаруулж, сургалтын тэтгэлэг олгодог байна. Эцэст нь, АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй FLEX хөтөлбөр 9-11-р ангийн хүүхдүүдээс намар сонгон шалгаруулж, Америкт нэг жил суралцах боломжийг олгодог.


20 views0 comments
Post: Blog2_Post
bottom of page