top of page

Аз жаргал энгийнээс

“The happiness project” хэмээх бэстсэллэр ном багахан өөрчлөлтүүд хийх замаар амьдралаа хэрхэн илүү аз жаргалтай болгохыг оролдож буй талаар өгүүлдэг. Хуульчийн ажлаа орхин, зохиогч болохоор шийдсэн бүсгүй нэг жилийн турш сар болгон тодорхой зорилт тавин хэрэгжүүлнэ. Олон ном, судалгаанд тулгуурлан боловсруулсан түүний аз жаргалын төслийн зарим хэсгээс сонирхуулъя.


· Биеийн эрч хүчээ дээшлүүлэхийн тулд эрт унтан, 20 минутын оролтоор фитнест хичээллэх болон алхах зэргээр дасгал хөдөлгөөнөө нэмэгдүүлдэг. Түүнчлэн гэрээ цэгцлэн, хэрэггүй зүйлсээ хаян, хийж дуусгаагүй ажлаа эмхлэн, үйл хөдлөл сэтгэл санаанд нөлөөлдөг тул эрч хүчтэй мэтээр үйлдэл хийх болсон.

· Нөхөртөө үглэхээ больж, магтаал эсвэл тайвшруулах үг хүлээхээ больсон. Ойр дотныхондоо хайртай гэдгээ үйлдлээр харуулахыг хичээдэг.

· Ажлын талбарт илүүг бүтээхийг зорьсон. Сорилт, шинэлэг зүйл нь сэтгэл ханамж авчирдаг тул блог нээн, аливаа бүтэлгүйтлийг үл тоон, цагаа үр ашигтай байлгахад анхаарч, шүүмжлэлийг эергээр хүлээн авсан. Мөн мэргэжил нэгт хүмүүстэй тогтмол уулзан, санал солилцох “зорилгын төлөөх бүлэг” үүсгэдэг.


“Аз жаргалыг өөрийн дээвэр доороос хай”. Таны аз жаргалын төсөл юу вэ?


11 views0 comments
Post: Blog2_Post
bottom of page