Ажил хийдэг ээжүүд
Эмэгтэйчүүд хүүхэдгүй мэт ажиллан, ажил хийдэггүй мэт хүүхдээ өсгөх хэрэгтэй болдог. Тэгвэл ажил, амьдралын тэнцвэрийг хэрхэн олох вэ?
1. Өөрийгөө уучлах. Өөрийгөө буруутгахын оронд ийм учраас би ийм сонголт хийсэн гэж бодох хэрэгтэй.
2. Чухал зүйлсээ тодорхойлох. Гэр бүлтэй хамт байх чухал бол сайн дурын ажил, хөршийн холбоо зэрэг онц шаардлагагүй зүйлээс татгалзах, хүүхдүүдээ гэрийн ажилд оролцуулах, амралтын өдрийг гэр бүлдээ зориулах хэрэгтэй.
3. Тусламж эрэх. Хөрш, найз, хүүхдийнхээ найзын эцэг эх, өөрийн ээж аав, хадам, өдөр өнжүүлэх зэрэг бусдын тусламжийг авахаас битгий татгалзаарай.
4. “Хангалттай сайн ээж” байх. “Төгс ээж” байхын оронд өөрийн хувийн хэрэгцээ, эрүүл мэндийг орхигдуулахгүй байхад анхаараарай.
5. Сөрөг мэдээллээс зайлсхийх. Нийгмийн сүлжээ таныг сэтгэлээр унагадаг байж болохгүй.
Эх сурвалж: Harvard Business Review
